Чанарын бодлого
БИД,
Хүн ба байгаль орчинд сөрөг нөлөөгүй түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ.
Бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамаарах Үндэсний болон Олон улсын стандартуудад тасралтгүй нийцэхийн
зэрэгцээ илүү сайжирсан байгууллагын стандартуудыг боловсруулан тэдгээрт нийцэж ажиллана.
Хэрэглэгч, харилцагч, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж болон зах зээлийн эрэлт хэрэгцээ, тэдгээрийн шаардлага
хүлээлтэд хүрэх, түүнийг давуулан биелүүлэхэд тасралтгүй сайжруулалтын бодлогыг баримталж ажиллана.
Чанарын удирдлагын тогтолцооны үр дүнг бий болгох Чанарын зорилтуудыг тодорхойлж, түүний гүйцэтгэлийг
тасралтгүй сайжруулна.
Гадаад болон дотоод сонирхогч талуудынхаа хүлээлт шаардлагад мэдрэмжтэй хандаж, ил тод, нээлттэй,
хүртээмжтэй эргэх харилцаа холбоог сахиулна.
Ажилтнуудынхаа мэдлэг ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх замаар үйлдвэрлэлийн үйл ажиллагааны чанар, бүтээмжийг
нэмэгдүүлэн шилдэг шинэ техник технологи, инноваци, туршлагад байнга тэмүүлнэ